Индонезийн нэгэн мужийн амбан захирагч өөрийнх нь доор ажилладаг удирдах албан тушаалтнуудад эмэгтэй нарийн бичгүүдээ эрэгтэй хүнээр солихыг үүрэгджээ. Түүнийг энэ шийдвэрээ гаргахаас өмнө зарим төрийн түшээд эхнэрээсээ өөр эмэгтэйтэй "учир ургуулсан" тохиолдлууд цөөнгүй гарсан байна. Хойд хэсгийн Сулавеси арал дээр орших Горонтало мужийн захирагч Русли Хабиби "Тэд гэр бүлээс гадна харилцаа үүсгэсэн эмэгтэйгээ өөрийн эхнэрээс хавьгүй дээгүүрт тавьдаг. Албан томилолтоор явж ирээд сүрчиг, брэндийн цүнх гэх мэт бэлэг өгдөг. Гэхдээ хөөрхий муу эхнэрүүддээ юу ч өгдөггүй. Ийм учраас би эмэгтэй нарийн бичгүүдээ эрэгтэй туслах, эсвэл настай эмэгтэйгээр солихыг тэдэнд үүрэг болгосон" гэж мэдэгджээ.
Ноён Хабиби харьяа албан тушаалтнууд нь өөрийнх нь шийдвэрийг хүндэтгэнэ гэдэгт итгэлтэй байгаа юм байна. Ямартай ч түүний шийдвэрийг биелүүлээгүй хүнд ямар нэг шийтгэл оногдуулахгүй аж. Дашрамд дурдахад, захирагч Хабибигийн хэлснээр Горонтало мужийн төрийн захиргааны байгууллагад эмэгтэй нарийн бичигтэй 50 орчим удирдах албан тушаалтан байдаг байна. Өнгөрсөн онд тус мужийн удирдлагууд сарын цалингаа эхнэрүүдийнхээ банкны дансруу шилжүүлэхийг төрийн албаны 3200 эрэгтэй албан хаагчдаас шаардаж байжээ.
Э.АМАР