logo
МЗХ хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ

МЗХ хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэлээ

2013/07/16
Монголын Залуучуудын Холбоо жил бүр Үндэсний их баяр наадмаар тав давж улсын начины болзол хангасан хамгийн залуу начинд хурдан удмын даага бэлэглэдэг сайхан уламжлалтай билээ. Анх 1994 онд Монгол Улсын аварга Д.Сумъяабазар начин цолны болзол хангаад энэ шагналыг хүртэж байсан. Харин энэ жилийн хувьд Монголын залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат хамгийн залуу начинаар тодорсон Увс аймгийн харьяат, Увс нуур дэвжээний бөх Т.Баасанхүүд Увс аймгийн харъяат, МУ-ын алдарт уяач Д.Цэнд-Аюушийн уяаны Хан хөхийн угшлийн хурдан удмын зээрд даагыг гардууллаа. Т.Баасанхүү нь 1989 онд төрсөн 24 настай залуу бөх юм. Түүнийг Монгол хүлгийн босоо хийморь тэтгэх болтугай. 





 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш