Сөүл хотын Цагдаагийн төв газраас , өнгөрсөн 6 сарын 10-наас энэ сарын 10-ны өдрүүдэд спорт массаж хийдэг газруудад гэнэтийн шалгалтыг хийжээ. Уг шалгалтын явцад өдрийн 60 мянган воноор ажиллан биеэ үнэлдэг байсан Монгол оюутан бүсгүй А-г (28) өнөөдөр Сөүл хотын Дунгчаг цагдаагийн газраас саатуулсан байна. Тэрээр Монгол улсын Улаанбаатар их сургуулийг төгсч 2007 онд Сөүл хотын нэгэн дээд сургуульд Солонгос хэлээр Мастерийн зэрэг хамгаалахаар ирж одоог хүртэл суралцаж байгаа нэгэн ажээ. Гэр орноос нь амьжиргааны мөнгө явуулахаа больсон тул их мөнгө амалсны дагуу спорт массажны газарт ажиллан биеэ үнэлж байсанаа тэрбээр хүлээжээ. Сөүл хотын Дунгчаг цагдаагийн газраас дээрх бүсгүйг шинэ хуулийн дагуу, биеэ үнэлсэн хэргээр саатуулж эх оронд нь албадан буцаах арга хэмжээ авахаар төлөвлөсөн аж.