logo
Румын улс эдийн засгийн байдлаа сайжруулахын төлөө байна

Румын улс эдийн засгийн байдлаа сайжруулахын төлөө байна

2013/07/18
Олон улсын Валютын сангийн тэргүүн Румын улс эдийн засгийн байдлаа сайжруулахын тулд Европын Холбоо болон Олон улсын Валютын сантай хамтран өөрийн улсын байгалийн эрчим хүчний нөөцөө ашиглахыг зөвлөсөн байна. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагардь Румын улсын ерөнхийлөгч Траян Басескутай уулзсаныхаа дараа "Бид том эдийн засгийн суурийг бэхжүүлэх чухал хэлэлцээг үргэлжлүүлэх болсондоо баяртай байна” гэж хэлжээ. Мөн тус улс байгалийн хийн нөөцөө өргөнөөр ашиглаж эхэлбэл одоогийн эдийн засгийн хүнд байдал арилж, ажлын байр бий болж, Румын  ард иргэд түүнээс өгөөж хүртэх болно гэсэн байна.  Хэрвээ энэ хэлэлцээ амжилттай үргэлжилж, хэрэгжвэл Румын улс дотоодын компаниудын шинэчлэлийг дэмжиж, гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг илүү татах боломжтой болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш