logo
Инженерийн байгууламжийн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

Инженерийн байгууламжийн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурлаа

2013/07/19

Монгол Улсын Засгийн газрын 118 дугаар тогтоол, “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр 2013-2014 онд эрчим хүчний салбарт хийгдэх инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээнд Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал С.Сандагдорж нар болон гүйцэтгэгч 10 аж ахуйн нэгжийн удирдлагууд гарын үсэг зурлаа.

Ингэснээр Улаанбаатар хотод шинээр баригдах орон сууцны хороолол, нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний асуудал шийдэгдэж, хэрэглэгчид дулаан, цахилгааны найдвартай эх үүсвэрээр хангагдах боломж бүрдэнэ.

Ялангуяа Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг зорилт болох Улаанбаатар хотын гэр хороолллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах, хувийн сууцны хотхон барихад шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламжууд баригдана.

Цаашид 2014 онд эрчим хүчний салбарт бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөрүүд шат дараатай хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газрын шийдвэрийн дагуу Эрчим хүчний Яамны захиалгаар эрчим хүчний салбарт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлууд нь улс орны эдийн засгийн бүхии л салбарын хөгжлийг түргэтгэх, эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, дулаан цахилгаанаар хэрэглэгчдийг найдвартай хангахад томоохон хувь нэмэр оруулсан бүтээн байгуулалтын ажил болж байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш