Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчид Захиргааны хариуцлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд заасны дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулдаг. Уг торгуулийн хуудсыг өөрчилж шинэчилсэн бөгөөд Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн тээврийн хэрэгсэл эзэмшигчийн овог нэр, мэдэгдлийн огноо, зөрчлийн баримт мэдээлэл зэрэг багтсан байна. Торгуулийн арга хэмжээ авагдсан жолооч торгуулиа мэдэгдэл гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлсөн байх шаардлагатай аж.