Баяр наадмын өдрүүдээр Төв аймгийн Баянцогт сум, хүй долоон худагт адууны ханиад өвчин гарчээ. Нэг адуунд илэрсэн уг өвчнийг мэргэжлийн байгууллагууд газар авхуулалгүй зогсоож чадсан байна. Дөрвөн зүг найман зовхисоос уяачид болоод 7000 гаруй адуу хүй долоон худагт буудаллажээ. Хэдэн саяар үнэлэгдэх хурдан хүлгүүд дунд адууны ханиад гарлаа гэсэн мэдээ Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ирсэн байна. Мэдээллийн мөрөөр бусад холбогдох байгууллагууд газар нь дээр нь очиж, шинжилгээ хийжээ. Өвчилсөн адууг тусгаарлахын зэрэгцээ хүй долоон худагт байгаа 7200 адууг шинжилгээнд хамруулж, байнгын хяналттай ажилласан байна. Бусад адуунд халдварлахаас нь өмнө өвчний тархалтыг зогсоож чадсан байна. Адууны ханиадаас өөр анхаарал татсан өвчлөл бүртгэгдээгүй таатай мэдээллийг тэрээр өгч байна. Энэ өвчлөлийг шуурхай дарж чадсан нь олон адууг өвчлөхөөс сэргийлэхийн зэрэгцээ наадамчин олон таатай наадах нөхцлийг бүрдүүлжээ.