logo
Хуулийн дагуу монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй

Хуулийн дагуу монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй

2013/07/19

Хуулийн дагуу монгол улсын иргэн бүр газар өмчлөх эрхтэй. Нийслэлийн иргэдэд энэ эрхийг нь баталгаажуулж өгөх үүднээс 52 байршилд 15000 га талбайг өмчлүүлэх шийдвэр гаргасан. Гэвч хөдөөгөөс шилжиж ирээд шууд энэ байршилд хашаа хатгах хүмүүсийн тоо нэмэгдсэн байна. Тиймээс хотын иргэнд бүртгэх ажлыг түр зогсоох шийдвэрийг Бат-үүл дарга гаргаад байна.

Сүүлийн 10 жилд Улаанбаатар хотод 500 мянган иргэн шилжиж ирсэн байна. Эдгээр хүмүүсийн дийлэнх нь хашаа хатган хотын захруу бууж байгаагаас шалтгаалан хотын агаарын бохирдол өнөөдрийн хэмжээнд хүрсэн билээ. Гэтэл газар өмчлүүлэх ажлын хүрээнд шинэ суурьшлын бүсийг баталсан нь механик өсөлтийг дахин нэмэгдүүлэх шалтгаан болжээ. Энэ жил гэхэд 40 мянган хүн Улаанбаатар хотод шилжин ирж байгаа гэсэн тооцоо байгаа юм. Ингэхээр хотын иргэдэд өмчлүүлэх ёстой газар нь буугаад, зохих журмын дагуу суурьших ёстой гэсэн шаардлага тавихаар эрх яридаг байна. Тиймээс хотын иргэнд бүртгэх ажлыг түр зогсоож, он удаан хотод амьдарсан иргэдэд газар өмчлүүлэх ёстой гэдгийг нийслэлийн засаг дарга хэлж байгаамаа.

Энэ ажил нийслэлийн цагдаагийн газар оролцох ёстой гэдгийг хэлж байна. Хамтран хуулийн дагуу ажиллах нь газраа өмчилж аваагүй нийслэлийн 1.1 сая иргэний хамгаалж байгаа явдал гэж байна. Энэ чиглэлээр холбогдох байгууллагууд нь яаралтай журам боловсруулах, мөн бодлогын дагууд ажиллах үүрэг чиглэлийг өгч байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш