logo
Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалт хийгдэнэ

Агаарын бохирдол ихтэй дүүргүүдэд вакцинжуулалт хийгдэнэ

2013/07/22

Нийслэлийн агаарын бохирдол ихтэй дүүргүүдийн 0-5 насны хүүхдүүдэд уушгины хатгаа өвчний эсрэг вакцин хийхээр болжээ.

Ирэх аравдугаар сараас  хийгдэж эхлэх вакцинжуулалтын аянд Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн 62 мянган хүүхэд хамрагдах тооцоо гарсан байна. Сүүлийн жилүүдэд нийслэлийн агаарын бохирдол ихтэй  дүүргүүдийн  0-5 насны хүүхдүүд уушгины хатгаа өвчнөөр өвчлөх нь эрс нэмэгдсэнтэй холбогдуулан уг өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалтын аян өрнүүлэхээр болсон аж.
 
Эхний вакцинжуулалт үр дүнгээ өгвөл нийслэлийн бусад дүүргийн 0-5 насныханд үргэлжлүүлэн хийх юм байна. Өнгөрсөн өвөл  уушгины хатгаа өвчнөөр давхардсан тоогоор 10 мянган хүүхэд өвчилж, тэдний 20 нь эндсэн гэсэн судалгаа гарчээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш