logo
Сэтгэл заслын арга

Сэтгэл заслын арга

2013/07/22
Хүн бол эрхтэнтэй түүндээ хөдлөгдөж явдаг. Мөн хүний эрхтэн өвчилбөл хамгийн хэцүү юм. Гэхдээ энэ удаад би сэтгэл гэдэг эрхтэн юм, сэтгэл өвдвөл түүн шиг хэцүү нь үгүй, хүн бол сэтгэлийн амьтан юм гэсэн хэлцүүдээс логикоор гаргаж авсанаа ярьлаа шүү. Өөр эрхтэн бодоод байваа. Тэхээр эрхтэн өвдвөл тийм хэцүү байгаан бол эрхтэнээ засах их сайхан байх нь зайлшгүй. Үүнийг хийх түгээмэл аргуудаас ярий даа. Аргасаад байх юмгүй сайхан бодоод итгээд явхад таардын.
  • Гаамп бол царай муутай биш зүгээр өвөрмөц царайтай.
  • Гаамп бол архичин биш зүгээр хөгжилтэй байх дуртай
  • Гаамп бол гүзээтэй биш зүгээр гэдэс маань 3D
  • Гаамп бол тэнэг биш зүгээр гаж сэтгэдэг
  • Гаамп бол боловсролгүй биш зүгээр бусдын үгээр биш өөрийхөөрөө байх дуртай
  • Гаамп бол ядуу биш зүгээр шуналгүй
  • Гаамп бол аймхай биш зүгээр эрсдэлээ тооцдог
  • Гаамп бол атаархуу биш зүгээр бусдыг алдах вий гэж санаа зовдог
  • Гаамп бол тамхичин биш зүгээр л тайвшрах дуртай
  • Гаамп бол хүүхэмсэг биш зүгээр гоо сайхан ертөнцийг аварна гэж итгээд ертөнцийг аврах гэж байгаа нэгэн
  • Гаамп бол залхуу биш зүгээр л ажил хийж эрүүл мэндээ алдах эрсдэлээс айж биеэ энхрийлдэг нэгэн
  • Гаамп бол унтамхай биш зүгээр л амралт хичнээн чухалыг ойлгодог хүн
  • Гаамп бол эхнэртээ гар хүрдэг зандалчин биш зүгээр түүнийг ухаажуулах дуртай
  • Гаамп бол авяас чадваргүй биш зүгээр л нуугдмал авяастай хүн
  • Гаамп бол хөгшин хүмүүст тусалдаггүй хүн биш зүгээр хөгшчүүл насны эцэст чанга гарууд байгаасай гэж хүсдэг
  • Гаамп бол бацаануудыг дээрлэхдэг хүн биш зүгээр бага балчираасаа хатуу бэрхийг үзэх хэрэгтэй гэж боддог
  • Гаамп бол худалч хүн биш зүгээр л бусдыг дандаа сайн сайхан бодол тээж яваасай гэд боддог
  • Гаамп бол охидыг жирэмсэн болгоод хаядаг хүн биш зүгээр л ямар ч муу эр таарч болно гэдгийг сэрэмжлүүлдэг
  • Гаамп бол анд нөхдөө матдаг ховолдог нэгэн биш зүгээр найзуудаа ховлож матахаар зүйл битий хийгээсэй гэж боддог
  • Гаамп бол ядаргаатай улс төржөгч биш зүгээр л дарга болж магад гэж боддог
  • Гаамп бол ажилдаа хариуцлаггүй ханддаг нэгэн биш зүгээр л удирдлагадаа хүний нөөц хичнээн чухалыг мэдрүүлдэг
  • Гаамп бол ховдог биш зүгээр хоолны дуршил ихтэй
  • Гаамп бол турж чадна зүгээр л хүсэхгүй байгаа юм.
  • Гаамп бол бүдүүлэг амьтан биш зүгээр эр зоригоо гайхуулах болмжийг алдадгүй
  • Гаамп бол амьтанд хайргүйдээ зодож чанчаад байдын биш зүгээр тэднийг хайрлах хүн гарж ирхийг хурдлуулдаг
  • Гаамп бол тааралдсан юмаа дэлсдэг хулгайч биш зүгээр л бусдыг эд зүйлдээ сэрэмжтэй хандахыг сургадаг
  • Гаамп бол мухар сүсэгтэй биш зүгээр л бүх зүйлд найдаад үзхэд гэмгүй гэж боддог
  • Гаамп бол ядаргаатай үглээ чалчаа биш зүгээр л илтгэх чадвар сайтай хүн
  • Гаамп бол том толгойтой биш зүгээр бусад хүн жижэг толгойтой
  • Эцэст нь Гаамп бол адгийн шаар биш зүгээр л өөрийгөө элээж өрөөлийг хурцалсан Өнжүүлийн биш билүү. (билүү гэж хутга ирлэдэг нэгэн зүйл чулуу шүү шинэ үеийн бацкаануудаа)

Комэнтоор өөрсдийн хувилбарыг нэмнэ үү.

Нийтлэлч Гамп
http://gump.niitlelch.mn/content/5415.shtml
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш