Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам нийтийг хамарсан гамшгийн үед ард иргэдийг цус, цусан бүтээгдэхүүнээр найдвартай хангах, нөөцийг бүрдүүлэх, газар хөдлөлтөд тэсвэртэй цусны шинэ төвийг байгуулахаар болж 2,9 тэрбум төгрөгөөр 2014 онд ашиглалтад орох зорилготойгоор өнөөдөр Цус сэлбэлт судлалын үндэснийтөвийн шинэ барилгын шав тавих ёслолын үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагааг нээж Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа хэлэхдээ, Дэлхий даяар байгалийн тэнцвэрт байдал алдагдаж гамшгийн давтамж ихсэж, хүн амын осол бэртэл нэмэгдэж байгаа энэ цаг үед цус цусан бүтээгдэхүүний нөөцийг бүрдүүлэх, найдвартай хадгалж, аюулгүй байдалд анхаарал хандуулах хэрэгтэй байна.
Цус сэлбэлт судлалын үндэснийтөвийн сүүлийн 10 жилийн тайлангаас харахад цусаа бэлэглэсэн донорын тоо 2000 онд 10845 байсан бол 2012 онд 20854 болж, цус цусан бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2000 онд 4825 байсан бол 2012 онд 9378 болж 2 дахин өссөн үзүүлэлттэй байна.
Сүүлийн 5 жилд хүн амын эрүүл мэндийн үзүүлэлтээс харахад өвчлөл, нас баралтын шалтгаанд хорт хавдар, осол гэмтэл орж байгаа нь цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг эрс нэмэгдүүлэхэд хүргэж байгаа юм.
Иймээс үндэсний аюулгүй байдлын салшгүй нэг хэсэг болох цус цусан бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах талаар Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагийн нэг нь шинээр баригдах гэж буй Цус сэлбэлт судлалын үндэснийтөв юм.
Уг төвийг Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт техник технологиор тоноглохоор төлөвлөж нийт 12,8 сая америк доллар зарцуулахаар тооцоолоод байна гэв.