logo
БШУ-ны Сайдын нэрэмжит “Мон Робот 2013” тэмцээн эхэллээ

БШУ-ны Сайдын нэрэмжит “Мон Робот 2013” тэмцээн эхэллээ

2013/07/22

БСШУ-ны Сайдын 2012 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн А/340 тоот тушаалаар жил бүр уламжлал болон зохион байгуулагдаж буй “Мон Робот” тэмцээн нь энэ жил 2013 оны 07 дугаар 23-25-ны хооронд Олон улсы хүүхдийн “Найрамдал” төвийн Хараацай театрт явагдах гэж  байна. Тус тэмцээн нь ерөнхий боловсролын сурагчдын дунд зохион байгуулагддаг бөгөөд сурагчдын техник сэтгэлгээг хөгжүүлж, авьяас сонирхлыг нь нээн илрүүлэхээс гадна ирээдүйд инженер болох хүсэл тэмүүлэлд хөтлөх зорилготой юм.

Энэ удаагийн тэмцээнд БНСУ-ын Роботын нийгэмлэг, Ансан Дунсан ахлах сургуулийн 26 сурагч, Ханьян их сургуулийн 10 оюутан зочноор оролцож байгаа бөгөөд орон нутгаас Ховд, Баян-Өлгий, Хэнтий, Төв, Хөвсгөл, Дархан-Уул, Орхон аймгууд, нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургуулиудын төлөөлөл болсон 8-10  дугаар ангийн 120 сурагч оролцож байна. Тус тэмцээний онцлог нь олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг  “Lego Education NXT” төрлөөр явагдаж байгаа бөгөөд энэ жил “Ногоон хот” сэдвийн хүрээнд эхний 2 өдөр сургалт, 3 дах өдөр тэмцээн явагдах юм.

Тэмцээнд шалгарсан баг БШУ-ны Сайдын нэрэмжит шагнал, мөн БНСУ-д болох Солоногосын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээр шагнагдах юм. Мөн уг тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж буй IT Zone компаний Mogul брэндийн шагналаар сурагчдыг урамшуулах юм. Тэмцээний үеэр Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн 35 жилийн ойд зориулан тохижуулж буй Роботын кабинетын нээлтийн үйл ажиллагаа болох юм байна. Тэмцээнийг сонирхогчид 07 дугаар сарын 25-ны өдөр 09-17 цагийн хооронд “Найрамдал”  төвийн Хараацай театрт хүрэлцэн очиж, үзэж сонирхож болох юм. Тэмцээнийг зохион байгуулагчаар БШУЯ-ны харьяа олон улсын хөтөлбөрийн сургалттай “Монгол Тэмүүлэл”, “Шинэ Эрин”, “Шинэ Эхлэл” лаборатори сургуулиуд хамтран ажиллаж  Шинжлэх Ухаан танин мэдэхүйн “Шуурхай суваг” телевиз мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш