logo
Шинэ төмөр замын төслийг дэмжлээ

Шинэ төмөр замын төслийг дэмжлээ

2011/08/25
Засгийн газрын хуралдаанаар шинэ төмөр замын төслийн талаар хэлэлцэн “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д заасан эхний болон хоёрдахь үе шатны төмөр замын техник, эдийн засгийн үндэслэлийг дэмжиж, төсөлд заасан арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлэхийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгажээ.
Төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардлагатай 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ онд багтаан зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн байна. 
Төслийн хүрээнд Тавантолгой-Сайншандын чиглэлд 468 км, Сайншанд-Хөөтийн 450, Хөөт-Чойбалсангийн 155 км, Хөөт-Нөмрөгийн 380 км, Тавантолгой-Гашуунсухайтын 267 км, Нарийнсухайт-Шивээхүрэнгийн чиглэлд 46 км  зам тавина.
Нэг км төмөр замын суурь бүтцийг 2.5-2.8 сая ам.доллараар барихаар тооцоолжээ.
Төсөл хэрэгжсэнээр манай улс 2020 он гэхэд жилд 66 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой болно. Шинэ төмөр замын төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг “МакКинсей энд Компани” хийжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш