Америкийн нэгэн гэр бүлийн хос 107 дахь хуримаа хийхээр зэхэж байгаа гэнэ. Тэд бол Блэр нар бөгөөд дэлхийн хамгийн олон удаа гэрлэсэн хос ажээ. Дэвид болон Лоран Блэр нь 1984 оноос хойш 30 жил хамт амьдрахдаа 106 удаа хурим хийжээ. Хосууд анх 1982 онд АНУ-ын Теннеси муж улсад учирч, хэсэг хугацаанд үерхэж байгаад гэрлэхээр шийдсэн гэдэг. Тэдний анхны хурим 1984 онд болсон бөгөөд дараа нь дэлхийн өөр өөр газар дахин дахин гэрлэх өвөрмөгц шийдвэрт хүрчээ. Тэдний дараа дараагийн гэрлэлтүүд Лондон, Нью-Йорк, Шотланд, Лас Вегас зэрэгт болж байжээ. Хосууд хуримынхаа өдрийг жилд нэлээд хэдэн удаа тэмдэглэдэг бөгөөд Валентины баяр, Шинэ жил, Зул сарын өглөө болон хоёрдугаар сарын 29-ны өдөр хэрвээ тухайн жилд таарвал хуримаа хийх нь тэдний хувьд уламжлал болсон гэнэ. Иинхүү тэд сарын 4-нд хийхээр товлоод байгаа ба Блэрийн гэр бүлийн хуримын дараагийн ёслол нь эхнэр, нөхөр хоёрын 107 дахь удаагийн гэрлэлт болох юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.