logo
Дипломат ёслол, яриа хэлэлцээ сэдэвт сургалт боллоо

Дипломат ёслол, яриа хэлэлцээ сэдэвт сургалт боллоо

2013/07/25

Гадаад бодлого, үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тухай Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 162 тоот тогтоолын хэрэгжилтийг хангах, төрийн захиргааны төв болон харьяа байгууллагуудын ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх ажлын хүрээнд  өчигдөр Эрүүл мэндийн яамны ажилтнууд сургалтад хамрагдлаа.

Сургалтыг нээж ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Эрдэнэтуяа нээж үг хэлсэн ба сургалтыг “Дипломат ёслол, яриа хэлэлцээ” сэдвээр ахмад дипломатч Р.Янжмаа удирдаж явуулав.

Тус сургалтаар дипломат ёслол, яриа хэлэлцээ явуулах арга зэргийн талаар сүүлийн үеийн мэдээлэл өгч, ажилтнуудын энэ талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш