logo
Нүүрсний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 10 орны тоонд багтлаа

Нүүрсний нөөцөөр Монгол Улс дэлхийд эхний 10 орны тоонд багтлаа

2013/07/26

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар 2013 оны эхний хагас жилийн байдлаар хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн 81 тайлан хэлэлцэгдсэн байна. Энэхүү хэлэлцэгдэж нөөц нь бүртгэгдэж буй ордуудыг ашигт малтмалын төрлөөр нь авч үзвэл:
№ Ашигт малтмалын төрөл Хэмжих нэгж 2013.07.10-ны байдлаар
1 Алт тонн 7.82
2 Зэс мян.тн 280.3
3 Төмөр сая.тн 70.46
4 Нүүрс сая.тн 2688.8
5 Хайлуур жонш сая.тн 1.15
6 Шохойн чулуу сая.тн 319.5
7 Гөлтгөнө мян.м3 2403.06
8 Цеолит мян.м3 5015.1
9 Боксит мян.тн 4053.58

Манай орны нүүрсний геологийн таамаг нөөц 173,3 тэрбум тонн, хайгуулаар тогтоогдсон нөөц 21,5 тэрбум тонн байсан бол 2013 оны эхний хагас жилийн байдлаар дахин 2,6 тэрбум тонноор нэмэгдэж нүүрсний нөөцөөр дэлхийн эхний 10 орны тоонд зүй ёсоор багтаад байна.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш