logo
Хятад ажилчид монгол иргэдийг барьцаалжээ

Хятад ажилчид монгол иргэдийг барьцаалжээ

2013/07/29
Өнгөрсөн баасан гарагийн шөнө Баян-Өлгий аймгийн Толбо сумын нутагт  зам засварын ажил хийж буй БНХАУ-ын 60 орчим ажилчид тухайн нутгаар дайран өнгөрч байсан казаx иргэдийг барьцаалсан хэрэг гарчээ. Тус хятад ажилчдын ажиллаж буй газрын дэргэдүүр шөнийн 00.00 цагийн үед явж байсан Ланд-80 маркийн машинтай гэр бүлийн хүмүүсийг  Хятад ажилчид гэнэт хүнд даацын машинаар мөргөжээ. Хэсэг хугацааны дараа 60 орчим хятад ажилчид гарч ирснээ машинтай хүмүүсийг  барьцаалсан байна.Уг хэргийн тухай мэдээллээр шөнийн 02.00 цагийн үед Баян-Өлгийн аймгийн Засаг даргын тамгын газар, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн, аймгийн гадаад иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газар хамтран очиж, хэлэлцээ хийснээр өнгөрсөн Ням гарагийн 15:00 цагийн үед иргэдийг сулласан байна. Барьцаалагдсан иргэд Толбо сумынх бөгөөд ямар нэгэн гэмтэл, бэртэл аваагүй байгаа аж. Тус аймагт одоогоор зам засварын ажил хийж буй 300 орчим Хятад ажилчид байгаа бөгөөд хэргийг аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш