logo

"Хүчит шонхор” торгуулиа заавал төлнө

2013/07/29
О.Магнайг ШӨХТГ-ын даргын албан тушаалд очсоноос хойш "Хүчит шонхор” зах байнга асуудал үүсгэж байсан гэнэ. Махны зах зээлийн 33-аас дээш хувийг эзэлж байгаа тул "Хүчит шонхор” зах нь зах зээлийн давамгай байдалтайд тооцогддог юм байна. Гэвч энэ байгууллагын удирдлагууд өнгөрсөн хугацаанд дураар авирлаж байжээ. Үүний нэг нь түрээсийн төлбөрийг ямар нэгэн үндэслэл шалтгаангүйгээр олон удаа нэмсэн. Түрээслэгчдэд харилцан адилгүй үнээр талбай түрээслэсэн байна. Энэ бүгд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Өрсөлдөөний тухай хуулийг зөрчөөд байгаа юм. “Хүчит шонхор” захын удирдлагуудад гурван удаа шаардлага хүргүүлсэн ч шаардлагыг биелүүлээгүй учраас 110 сая төгрөгөөр торгожээ. Энэ торгуулийг хүчингүй болгож өгөөч ээ гэдэг хүсэлтийг өнөөдөр ШӨХТГ-ын дарга О.Магнайд ирүүлжээ. Харин О.Магнай дарга “Энэ торгуулийг хүчингүй болгох бололцоо байхгүй. Яах аргагүй Өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн байна” гэдэг хариуг "Хүчит шонхор” захын удирдлагуудад хүргүүллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш