Иргэддээ зуслангийн газрыг нь өмчлүүлэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан билээ.Үүнтэй холбоотойгоор 2013 оны 08 сарын 01-ээс зуслангийн газрын тооллого бүртгэлийг эхлүүлэх болсон талаар нийслэлийн Өмчийн харилцааны газраас сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
“Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай”, “Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулиуд, нийслэлийн Засаг даргын 2013 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн А/624 дүгээр захирамжийг үндэслэн, Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-ийг баримтлан нийслэлийн иргэдэд газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулах юм.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2012 оны “Зуслангийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар тогтоолоор Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд хамаарах 26 амны Ерөнхий төлөвлөгөөг баталсан бөгөөд уг төлөвлөгөөний дагуу боловсруулсан “Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г үндэслэн зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх юм. Эхний ээлжинд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө нь бэлэн болсон Зуунмод, Яргайтын богино, Гоодойн ам, Хуурай мухар, Гүнт, Хандгайт, Ар хустай, Шарга морьт зэрэг зуслангуудын газрыг өмчлүүлнэ.
Өнөөдрийн нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргүүдэд зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газруудад урьдчилсан тооллого хийсэн бөгөөд 47943 нэгж талбар байгаагаас 24793 нэгж талбарт нь газар өмчлүүлэх боломжтой гэсэн судалгааг гаргасан байна. 2013 оны 08-р сарын 01-ний өдрөөс зуслангийн газрын тооллого бүртгэл, бэлтгэл судалгааны ажилтай зэрэгцэн иргэдийн газар өмчлөх хүсэлтийг хүлээн авах, өмчлүүлэх ажилалбан ёсоор эхэлнэ” нийслэлийн Өмчийн харилцааны газрын Газар өмчлөл, өмчийн мменежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Шижирхэллээ.
Зуслангийн газар өмчлөх ажлыг Газрын харилцаа, геодези зурагзүйн газрын даргын 2006 оны 155 дугаар тушаалаар батлагдсан “Зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх ажлыг зохион байгуулах чиглэл”-ийн дагуу хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг үндэслэн зохион байгуулна. Ойн болон усны сан бүхий газар, тусгай хэрэгцээний газар, зам, шугам сүлжээний газраас бусад зуслангийн зориулалтаар эзэмшиж байгаа газрыг өмчлүүлэх юм. Үүнээс гадна хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу нэгж талбарын эргэлтийн цэгийг тогтоож, тухайн цэгийн дагуу хашаагаа барьсан, аливаа зөрчил, маргаангүй газрыг өмчлүүлнэ. Мөн тодорхой байршлуудад “Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо”-г байгуулан иргэдэд илүү ойр байж, тодорхой мэдээлэл өгөхөөр төлөвлөжээ. Газар өмчлөх иргэд
1. Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/,
4. Газрын кадастрын зураг,
5. Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
1. Газар өмчлөх тухай хүсэлт гаргах батлагдсан маягтын дагуу бөглөх,
2. Иргэний үнэмлэхний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
3. Газар эзэмших эрхийн гэрчилгээ /эх хувиар/,
4. Газрын кадастрын зураг,
5. Газрын төлбөрийг зохих журмын дагуу тушаасан байх шаардлагатай юм байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.