logo
Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн саналд тулгуурлана

Нүүрс шингэрүүлэх үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн саналд тулгуурлана

2013/07/30
Монгол Улс болон ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан “Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай” хэлэлцээрийн хүрээнд “Нүүрс шингэрүүлэх үйлдвэр байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болсон билээ. Мөн төслийг хэрэгжүүлэх өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах төслийн нэгжийг байгуулахаар тогтсон. Төслийн нэгжийг нэгдсэн удирдлагаар хангах Ажлын хэсгийг Ерөнхийлөгчийн тамгын газар, Ерөнхий сайдын ажлын алба, Уул уурхайн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам, салбарын төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөлөл оролцуулан байгуулсан.  Харин Ажлын хэсгийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ахалж байгаа. 
Дээрх хэлэлцээрийн хүрээнд Монгол болон ХБНГУ-ын аж ахуйн нэгжүүд хамтран ажиллахаар гэрээ байгуулж, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ХБНГУ-ын “Тюссен” групптэй нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэх санамж бичгийг шинэчлэн байгуулахаар уулзалт хийлээ.
Үйлдвэрлэлийн төслийг хэрэгжүүлэхдээ хувийн хэвшлийн үүсгэл санаачлагад тулгуурлана. Боловсруулсан бензин нь стратегийн бүтээгдэхүүн учраас үйлдвэрийн тодорхой хэсгийг төр эзэмших нь зүйтэй гэж үзэн төрийн эзэмшлийн хувийг 51 байхаар шийдвэрлэсэн. Дээрх ажлын эхлэл болгож үйлдвэрийн төсөл сонгон шалгаруулалтын урилгыг өдөр тутмын сонин болон www.news.mn, www.mofa.gov.mn цахим хуудаст байршуулаад байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш