logo
Сургалтад хамрагдсан 722 иргэнийг ажлын байраар хангажээ

Сургалтад хамрагдсан 722 иргэнийг ажлын байраар хангажээ

2013/07/30

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөрийн газар 2012  оноос “Хөдөлмөр эрхлэлтийн сургалтын хөтөлбөр” –ийн мэргэжлийн болон давтан сургалтыг эрхийн бичгээр зохион байгуулах үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Зардлыг  Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангаас гаргаж байгаа юм.
Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих тухай хуулийн 11.2-т заасны дагуу мэргэжлийн болон давтан сургалтад дараахи иргэдийг үнэ төлбөргүй хамруулж байна. Үүнд:
- Ажилгүй иргэн
- Ажилгүйдэлд өртөж болзошгүй иргэн
- Ажил олоход хүндрэлтэй иргэн
- Сургууль завсардсан, хөдөлмөрийн насанд хүрсэн хүүхэд зэрэг орно.
 Нийслэлийн Хөдөлмөрийн газар нь тендерт шалгарсан нийт 75 сургалтын байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шинжилгээ, үнэлгээ өгч ажилладаг. Сургалтын байгууллагад хийх хяналт шинжилгээ, үнэлгээ нь эрхийн бичиг эзэмшигч /иргэн/-ийн болон сургалтын үйл явцын талаархи хяналтаас бүрдэх бөгөөд илэрсэн доголдол зөрчилд зохих сануулга зөвлөмж өгч, алдаа дутагдлыг залруулан ажиллаж байна. Эхний хагас жилийн байдлаар сургалтын 56 байгууллагад 211,269,900 төгрөгийн санхүүжилт олгоод байна гэж нийслэлийн Хөдөлмөрийн газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш