logo
“Байгалийн ургамлын генобанк”  барилга баригдана

“Байгалийн ургамлын генобанк” барилга баригдана

2013/07/31
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар “Эзэмшил, ашиглалтад олгохгүй болон барилга байгууламж барихыг хориглох газрын байршил, хэмжээг тогтоох тухай” 114 дугаар  тогтоолын хавсралт хүснэгтэд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа. Ботаникийн хүрээлэнгийн эзэмшилд байгаа ботаникийн цэцэрлэгийн талбайн хэмжээнд өөрчлөлт тухай асуудлыг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл танилцуулсан юм. Ботаникийн цэцэрлэг нь  34,9 га газрыг эзэмшдэг бөгөөд талбайн хэмжээг 24,9 га болгон өөрчлөх саналыг тэрээр оруулсан юм. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болон ШУА-ийн Ботаникийн хүрээлэнгээс гаргасан “Байгалийн ургамлын генобанк барилга” барих хүсэлтийн дагуу нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар барилгын архитектур төлөвлөлтийн даалгавар, ерөнхий төлөвлөгөө ба байршлын схемийг баталжээ. “Байгалийн ургамлын генобанк”  барилгын санхүүжилт 2013 оны улсын төсөвт туссан бөгөөд 16,9*42 метрийн хэмжээтэй А блок, 18*43 метрийн хэмжээтэй Б блок гэсэн төмөр бетон каркасан хийцтэй, 1482 м.кв талбайтай 2 давхар барилга баригдах юм. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцээд Ботаникийн цэцэрлэгийн  Баянзүрх дүүрэгт хамаарах талбайн хэмжээнд өөрчлөлт оруулахыг дэмжин тогтоол гаргалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш