logo
Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргыг хүлээн авч уулзав

2013/07/31

Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Элчин сайдын яамны Элчин зөвлөх Ц.Болор Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид болон Бранденбург муж улсын Барут/Марк хотын дарга П.Илк зэрэг албаны хүмүүсийг ЭСЯ-нд 7 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзаж, Мөрөн сум, Барут/Марк хот хооронд тогтоод байгаа түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.

Элчин зөвлөх монгол-германы харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг дурдаж, 2014 онд болох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд анхаарч ажиллаж байгаа талаар мэдээлэв.

Мөрөн хот Барут/Марк хотын хооронд гурван жилийн өмнөөс энэхүү шууд түншлэлийн хамтын ажиллагаа тогтоож, хоёр тал олон арга хэмжээ зохион байгуулж ирсэн бөгөөд  Барут/Марк хотын дарга П.Илк тэргүүтэй төлөөлөгчид энэ оны 8 дугаар сард Мөрөнд зочлох ажээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш