logo
Элчин сайд Ж. Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барив

Элчин сайд Ж. Сүхээ Итгэмжлэх жуух бичгээ барив

2013/08/01
Монгол Улсаас БНКазУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж. Сүхээ шинээр үүрэгт ажилаа хүлээн авч байгаатай холбогдуулан тус улсын Гадаад харилцааны дэд сайд Сарыбай Кайраттай 7 дугаар сарын 31-нд уулзаж Итгэмжлэх жуух бичгийнхээ хуулбарыг гардуулав.

 Уулзалтын үеэр талууд Монгол, Казахстаны харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашид хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш