logo
МАХН-ынхан Н.Энхбаярт уучлал бус цагаатгал хэрэгтэй гэж үзэж байна

МАХН-ынхан Н.Энхбаярт уучлал бус цагаатгал хэрэгтэй гэж үзэж байна

2013/08/02

МАХН-ын дарга Н.Энхбаярт уучлал үзүүлэх тухай Ерөнхийлөгч Элбэгдоржийн зарлиг гарч, түүнийг ялаас чөлөөлсөн. Харин МАХН-ын гишүүд дэмжигчид болоод намын удирдлагууд түүнд уучлал бус цагаатгал хэрэгтэй гэж үзэж байна.

Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Н.Энхбаярыг 19:00 цагийн үед суллаж, энгийн тасагт шилжүүлсэн. Эмч нарын зүгээс түүнийг эмнэлэгт үргэлжлүүлэн эмчлүүлсэн нь дээр гэж зөвлөсөн ч, тэрээр гэртээ харихыг хүссэж, гэр бүл болоод намынхаа удирдлагуудын хамт эмнэлэгээс 20:30 цагийн үед гарч явсан юм.
 
Мөн тэрээр гадаа хуран цугларсан хэвлэл мэдээллийнхэн болон өөрийг нь ямагт дэмжиж ирсэн олон түмэнд хандан “энэ хугацаанд намайг дэмжиж байсан Монголын ард түмэндээ баярлалаа. Би та бүхэндээ хайртай шүү, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.
 
Түүнчлэн намынхандаа хандан “хүнд хэцүү үед ямагт хамтдаа байсанд баярлалаа, маш хэцүү үеийг тууллаа, та бүхнийхээ хүчээр ийм шийдвэр гаргуулж чадлаа. Бид нарын улс төрийн зам одоо л эхэлж байна. Бүгдээрээ улс орныхоо шударга ёсны төлөө зүтгэнэ. Хэлмэгдэлтийг биеэрээ амслаа. Би Ц.Элбэгдоржоос өршөөл, уучлал хүсээгүй, зөвхөн цагаатгалыг хүсэж байсан. Цагаатгуулахын төлөө дахиад нэг тэмцэл бидний өмнө бий. Хамтдаа энэ хүртэл явж чадсан юм чинь бид цааш явж чадна” хэмээн хэлсэн байна.
Н.Энхбаярын өмгөөлөгч Б.Оюунбилэг үйлчлүүлэгчээ цагаатгуулахаар олон улсын байгууллагад хандана гэдэг мөн энэ үеэр мэдэгдсэн юм.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш