logo
Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулахаар ажиллаж байна

Замын хөдөлгөөний түгжрэл, саатлыг бууруулахаар ажиллаж байна

2013/08/02

Хичээлийн шинэ жилийн нээлт, амралтын улирлын төгсгөл үеэс эхлэн нийслэлийн автозамын хөдөлгөөний ачаалал ихэсч,  томоохон зах, худалдааны төвүүдийг тойрсон хөдөлгөөний түгжрэл саатал бий болдог. Мөн  орон нутгаас нийслэлийг чиглэсэн хөдөлгөөн ч мэдэгдэхүйц нэмэгддэг. Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг түгжрэл саатлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хотын зам барилга, засвар өргөтгөлийн ажлын хүрээнд зарим зам уулзварыг өргөтгөх, шинэчлэх, Замын хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт оруулах, нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлөх, авто зогсоолын байршил, тоог нэмэгдүүлэх,орон нутгаас ирж байгаа ачааны автомашины хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох, Нийтийн тээврийн үйлчилгээний маршрутын давхцлыг арилгах, томоохон зах, худалдааны төвүүдийн үйл ажиллагаанаас шалтгаалсан түгжрэл саатлыг бууруулах, нүүлгэн шилжүүлэх,  Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагаатай холбоотой хөдөлгөөний түгжрэл саатлыг бууруулах, ажилчдын болон сурагчдын автобусны асуудлыг цогцоор нь шийдвэрлэхийг зорьж байна.  Ажлын хэсгийг нийслэлийн Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр ахалж байгаа бөгөөд Захирагчийн ажлын алба, нийслэлийн Цагдаагийн газар, Замын Цагдаагийн газар, Замын Хөдөлгөөний Удирдлагын төв, нийслэлийн Автозамын газар, Нийтийн тээврийн газар, Өмчийн харилцааны газар, Хот тохижилтийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Боловсролын газрууд тус тусын үүргийн дагуу хамтран ажиллаж байгаа юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш