2013 оны 8 сарын 3-наас 4-нд шилжих шөнө 40 гаруй настай Цэрэнноров гэх эр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд “Баянхайрхан” компанийн захиалгаар баригдаж буй 12 давхар орон сууцны барилгын кранаас унаж, амиа хорлохыг завдсан юм.
Түүний шаардсан 50 сая төгрөгийг өгсөн “Баянхайрхан” компанийн зүгээс болсон явдлын талаар өнөөдөр 11 цагт МҮОНРТ-ийн мэдээллийн танхимд сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хийнэ.