logo
Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд усны төлбөрөө айл өрхтэй адил үнээр төлнө

Орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд усны төлбөрөө айл өрхтэй адил үнээр төлнө

2013/08/09
 Багануур дүүргийн Засаг даргын 2013-2016 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд орон сууцны 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдийг ус, цахилгаан дулааны үнийн дарамтаас хөнгөвчлөх чиглэлээр энэ оны эхнээс ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Тус ажлын хэсгийн хувьд ус, цахилгаан, дулааны үнийг жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, аж ахуйн нэгжүүүд айл өрхүүдтэй ижил үнээр төлөх боломжит хуулийн гаргалгааг судлах, холбогдох дээд байгууллагуудад санал хүргүүлэх, хамтран ажиллах үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Ингэснээр дүүргийн Засаг даргын 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн А/287 тоот захирамж гарч 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг жижиг дунд бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдиийг цэвэр, бохир ус, хэрэглээний халуун усаар хангах төлбөрийг айл өрхтэй адил үнээр энэ сарын 1-нээс эхлэн тооцохоор болсон байна. Бизнес эрхлэгчид “Багануур Ус” НӨҮГ-тай гэрээгээ шинэчлэн байгуулсанаар хямд үнээр цэвэр, бохир ус, хэрэглээний халуун усаар хангагдах боломж бүрдлээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш