Монголын төрд томоохон албан тушаалын сэнтийд заларч, авах гээхийн мэргэн ухааныг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлж асан эрхмүүдийн гадаад дахь нууц данснууд олонд ил болсоор байна. Их хурлын дэд дарга С. Баярцогтын араас Монгол Улсын Засгийн газрын гишүүн байгаль орчны сайд асан, Худалдаа үйлдвэрийн яамны дэд сайд асан У.Барсболд нууц данстны тоог нэгээр нэмлээ.
Өнгөрсөн гуравдугаар сард АТГ-т шалгуулж эхлэсэн У.Барсболд 2006 оны 4 дүгээр сарын 28-нд Их Британий Виржинийн аралд Mongolian Natural Resources Investment Group /BVI/ company limited компанийг бүртгүүлэн, нууц дансаа нээсэн нь илэрсэн байна.
Өөрийн төрсөн нутаг Ховд аймгийн Дарви, Цэцэг сумдын нутаг дэвсгэрт орших Хөшөөтийн их уурхайг стратегийн орд газрын жагсаалтаас хасч, орон нутгийн жижигхэн уурхай хэмээн нөөцийг худал мэдээлсэн түүнийг мөнгө л олж байвал галзуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй нэгэн гэдгийг улс төрийн хүрээнийхэн андахгүй.
Хөшөөтийн орд анх Ховд аймгийн Дарви сумын харьяат Б.Батням гэх хүний нэр дээр байсан аж. Эх сурвалжийн өгүүлж буйгаар бол Б.Батнямын өвөг эцэг нь “адуугаа бэлчээдэг энэ уулын маань өвөрт их эрдэнэ бий шүү” хэмээн захисныг ухварлан санаж, өөрийн “Хэнсул” ХХК-ийн нэр дээр хайгуулын 19, ашиглалтын 9 нийт 28 лицензийг 2004-2007 оны хооронд цуглуулан эзэмшсэн байна.
Тухайн үедээ хайгуул явуулах эдийн засгийн чадамжгүй байсан Б.Батням монгол хүний сайхан сэтгэлээр нутгийнхаа сайн яваа гэгддэг У.Барсболдод хандсан аж. Ийм замаар Таван толгойг гурав хуваасны нэгтэй тэнцэх хэмжээний буюу 2,4 тэрбумын нөөцтэй Хөшөөтийн орд У.Барсболдын атганд зүгээр шахуу ороод ирэх нь тэр. Тэрээр уг ордыг хэрхэн “чулуу” болгох аргаа олж ядахдаа Сэлэнгэ аймгийн Төмөртэйн ордыг хууль бусаар эзэмшиж байгаад хөөгдсөн БНХАУ-ын иргэн Ли Шао Минь гэгчтэй зөвлөлдснөөр Лю Ай Данг хэмээгч хятадын авилгалын сүлжээг хөгжүүлэгч этгээд Монголд шургалсан байна.
1990-ээд оны сүүлчээр Хятадад “Мү Ма”-гийн хэмээх тодотголтой авилга хээл хахууль, төрийн асар их хөрөнгийг үрэгдүүлсэн томоохон хэрэг дэгдэж, холбогдох эздүүдийн ихэнх нь цаазлагдсан билээ. Тэр хэргийн гол холбогдогч этгээд Лю Ай Данг азаар амь мултарч, нэг хэсэг чимээгүй байснаа ийнхүү 2006 онд Хөшөөтийн ордын эзэн гэх нэрээр Ховдоос гарч ирсэн нь тухайн үедээ Хятадын төрийг хүртэл гайхшруулахад хүргэсэн билээ.
Ийнхүү элэг нэгтнээ хуурч, Хядадын төрийн гэмт хэрэгтнүүдтэй үгссэн У.Барсболдын хэрэг үүгээр дуусаагүй. Түүнийг Байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Богд хан уул, Туул, Тэрэлжийн эргэн тойрон дахь 4000 га газрыг зарж, их хэмжээний мөнгө завшсан луйварчин гэгддэг. Түүнийг БОЯ-ны сайдаар ажиллаж байхдаа тусгай хамгаалалттай бүсийн газруудыг хууль бусаар зарсан гэх үндэслэлээр шалгаж байсан ч өөр зүйл анги руу шилжсэн гэх нэрээр хэрэг тэгсгээд өнгөрсөн. Нэгэн үес “Ногоон хэрэм” төслийн мөнгөөр гараа угааж, Н.Энхбаярын баруун гар нь гэгдэж явсан У.Барсболд өнгөрсөн тавдугаар сард МАХН-аас хөөгдсөн билээ. МАХН-ынхны “Цэвэрлэгээ” нэрийн дор явуулсан намаа ариусгах зан үйлийн хамгийн эхний хүнээр У.Барсболд тодорсноос хойш түүний нэр хүнд нам унасан гэхэд болно.
Ийнхүү У.Барсболдын хятадуудтай үгсэн хуйвалдаж, нээлгэсэн гэх нууц данс илэрсэн нь нэгэнт батлагдлаа. Тиймээс АТГ-ынхан сэргэлэн байж чадвал У.Барсболдын хэргээр мушгин хөөж, түрхэн болов намжаад байгаа Н.Энхбаярын хэрэг болоод цаашлаад аалзны тор мэт сүлжилдсэн авилгачдын хэргийг олонд ил болгох боломж байхыг үгүйсгэх аргагүй юм.
Ж.Мядагбадам