Ийм яриа сүүлийн үед дуулдах болов. Эрхэм гишүүн бөөгийн онгодоо хүлээн авч ёслолоо гүйцээсэн гэх. Түүний сүүлийн үед үсээ ургуулан, монгол дээл хувцсаар гоёх болсон нь энэ яриаг улам ч үнэмшилтэй болгоод байгаа юм. Мөн түүнийг мөнх тэнгэрийн тухай хүмүүст ярих болсон нь бөөгийн онгод хүлээн авсан гэдгийг бүр ч баталгаажуулаад байх шиг. Гэхдээ хүмүүсийн дунд бөө хувцсаа өмсөөд бөөлдөг болов уу гэсэн сониуч асуулт ам дамжсаар яваа юм.
Б.Цэцэглин