Олон сая хүний амийг авч одсон Вьетнамын Дайны үеэр Америкийн бөмбөгдөлтөөс зугтаж улмаар ширэнгэн ойд 40 гаруй жил нийгмээс тусгаарлагдан амьдарсан аав хүү хоёр олдсон байна. Өдгөө 82 настай Хо Ван Тхан 1971 онд өөрийн нялх хүү Хо Ван Лангийн хамт төрөлх тосгоноо орхин зугтжээ. Учир нь мина дэлбэрсний уршгаар түүний эхнэр, 2 хүүхэд амь эрсэдсэн байна.
Вьетнамын Куан Нгай мужийн Тай Тра дүүргийн оршин суугчид түлшний мод хайж яваад ширэнгэн ойн гүнд хүмүүс байгааг олж харсан бөгөөд энэ талаараа орон нутгийн удирдлагуудад мэдээлжээ. Улмаар тэд хайгуулын багийг бүрдүүлж, 82 настай эцэг, 41 настай хүү хоёрыг 5 цагийн турш хайсны эцэст олсон байна.
Тухайн үед Хо Ван Тханын биеийн байдал тун тааруу, алхаж чадахгүй байсан тул түүнийг дамнуурган дээр хэвтүүлж ширэнгэн ойгоос гаргажээ. Тэрээр өөрийн нутгийн Кор хэмээх хэлээр бага зэрэг ярьж байсан ч хүү нь хэдхэн үг л мэддэг аж.
Эмч нар аав хүү хоёрыг үзсэн бөгөөд одоо тэднийг буцааж хэрхэн нийгэмшүүлэх талаар шийдвэр гаргах шаардлагатай байна.
Хо Ван Тханыг Тра Кем хэмээх жижиг тосгонд амар жимэр амьдарч байсан ч дэлбэрэлт болж гэр бүлийнхэн нь амь эрсэдсэний дараа ширэнгэ рүү зугтсан гэж үзэж байна. Тэрээр хүүгийн хамт бөглүү ширэнгэд байгальтай зохицон амьдарч байхдаа жимс идэн голоо зогоож, модон дээр барьсан оромжинд амьдарч байсан байна. Мөн байгалиас олдсон зүйлсийг хувцас болгон өмсдөг байж.
Хо Ван Тханы өөр нэг хүү болох Хо Ван Тригийн "VnExpress" сонинд өгсөн ярилцлага мөн анхаарал татаж байна. Тэрээр 20 орчим жилийн өмнө аав ах хоёрыгоо олсон ч тэднийг гэр лүүгээ буцаж ирэхийг ятгаж дөнгөөгүй гэдгээ сонины сурвалжлагчид ярьжээ.
РАЛЬДИЙ.А