logo
Сансар огторгуй дахь хамгийн том далайг илрүүллээ

Сансар огторгуй дахь хамгийн том далайг илрүүллээ

2011/08/26
Сансар огторгуй дахь хамгийн том далайг америкийн мэргэжилтнүүд олжээ. Галактикийн хамгийн хүчтэй  АРМ 08279+5255 цөмийн /квазар/ ойролцоогоос Дэлхийн бүх далайг нийлүүлснээс 140 триллион дахин их усны нөөц олдсон байна. Энэ цөм нь сансар огторгуйн эрчим хүчний хамгийн хүчтэй эх сурвалж бөгөөд нийт галактикаас 65 мянга дахин хүчтэй гэрэлтдэг байна.
    Одон орон судлаачдын үзэж буйгаар, хэдэн сая жилийн өмнө тэнд ус байсан байж болох аж. Тийрэлтэт хөдөлгөөний лабаораторийн эрдэмтэн Мэтт Бредфордын мэдэгдсэнээр, асар их устай болохоор тэр цөмийн эргэн тойрон үнэхээр гайхалтай. Энэ нь сансар огторгуй даяар ус хэзээд, бүр "залуу" байхад нь байсныг дахин нотолж байна.
    Гэрэл цацруулж байдаг нь Нарны массаас  20 тэрбум дахин том аварга том хар нүх материудыг залгидагтай холбоотой ажээ.
З.Амгалан
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш