logo
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ

НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан эхэллээ

2013/08/16
НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан НЗДТГ-ын А танхимд эхэллээ. Хуралдаанаар “Урьдчилан цэвэрлэх байгууламж” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг “Ус сувгийн удирдах газарт нэгтгэх тухай, “Өргөө” зочид буудлын үйл ажиллагааг сэргээх тухай зэрэг асуудлыг хэлэлцэж байна.

Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд  Улаанбаатар хотын Захирагч  Э.Бат-Үүл  “Газрын харилцаа, хот байгуулалт”-ын чиглэлээр “UB palace”-ийн Их танхимд иргэдтэй санал бодлоо солилцож байна.  Уулзалтын үеэр иргэнд гэр бүлийн зориулалтаар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн 52 газрын байршлыг дэлгэрэнгүй мэдээлж, хэзээнээс эхлэн газар өмчлүүлэх ажил эхлэх тухай, барилгын зөвшөөрөл, газар эзэмших эрх олгох харилцааны талаар холбогдох албаныхан нээлттэй мэдээлэл хийнэ. Уулзалт 13 цаг хүртэл үргэлжилнэ.

Гэр хорооллын иргэдийн санаачлага оролцоотой хийгдсэн ажлыг танилцуулах арга хэмжээ 11 цагаас СХД-ийн 1-р хорооллын арын дэнжид болно. Үүнд хотын Ерөнхий менежер Б.Бадрал болон холбогдох албаныхан оролцоно гэж нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.    
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш