logo
Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгоно

Хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олгоно

2013/08/17
 

МУ-ын Засгийн газар өнгөрсөн Баасан гарагт хуралдаж хил орчмын радио давтамжийг харилцан зохицуулах асуудлаар Монгол Улсын Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, ОХУ-ын Цахилгаан холбоо, нийтийн харилцаа холбооны яамны харъяа Цахилгаан холбоо, мэдээллийн технологи, нийтийн харилцаа холбооны салбарыг хянах Холбооны албадын хооронд байгуулах 6 хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд эдгээрт гарын үсэг зурах эрх олгох Ерөнхий сайдын захирамж гаргахаар тогтлоо.

Хэлэлцээрийн төслүүд батлагдсанаар Монгол Улсын хилийн бүс нутагт радио, телевиз болон үүрэн телефоны харилцаа холбооны үйлчилгээг чанартай, найдвартай хүргэх, мөн радио давтамжийн ашиглалтыг харилцан зохицуулах, хянах, харилцан нөлөөлөлгүй ажиллуулах, харилцаа холбооны найдвартай сүлжээг бий болгох, хоёр улсын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг ач холбогдолтой юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш