logo
Залуус зам засварын ажилд гар бие оролцоод иржээ

Залуус зам засварын ажилд гар бие оролцоод иржээ

2013/08/19
2000 гаруй оюутан залуусыг ажилтай, орлоготой болгож хөдөө орон нутагт жишиг өвөлжөө барих, хадлан хадах, ургац хураах мөн автозам, барилга, уул уурхай зэрэг салбаруудад илгээсэн Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын Холбоо, МЗХ-ны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж хамтран хэрэгжүүлж буй “Ажилтай, орлоготой Монгол залуу” хөтөлбөрийн "Ажлын гараа” төсөлд хамрагдсан “Гавшгай 15” залуусын багууд хариуцаж ажилласан ажлаа тун амжилттай дуусгаад ирж байгаа юм байна. Өчигдөр Улаанбаатар-Мандалговь чиглэлийн 104 км хатуу хучилттай замын гүйцэтгэл дээр ажилласан гавшгай залуучууд тун амжилттай ажиллаад иржээ. Энэхүү ажилд Дорнод аймгийн 7 залуу, Сүхбаатар аймгийн 8 залуу нийт  15 гавшгай залуучууд нэг баг болон “Монголын Хурдны Зам" ХХК-д ажилласан юм байна. Уг төсөлд хамрагдсан оюутан залуучууд сарын 500.000 төгрөгний цалинтай ажиллахын зэрэгцээ тухайн компаний зүгээс 250.000 төгрөгний урамшууллыг нэмж авсан гэнэ. Хөтөлбөрт хамрагдсан оюутан залуучууд зуны амралтаараа ажилтай, орлоготой болж эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажилласандаа сэтгэл өндөр байгаагаа хэлж байлаа. Дашрамд дурдахад хөтөлбөрийн хүрээнд нийтдээ 2000 гаруй оюутан залуучууд хамрагдаж, зуны амралтаараа ажилтай, орлоготой болсон байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш