Шинэ Зеланд Улсын Гадаад хэргийн сайд Маррэй Маккали энэ сарын 20-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Тэрээр Гадаад харилцааны сайд Л.Болдтой албан ёсны хэлэлцээ хийж, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгатай уулзан, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцоно.
Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1997 онд Шинэ Зеланд Улсад, Шинэ Зеланд Улсын Амбан Захирагч Ананд Сатиананд 2008 онд Монгол Улсад тус тус айлчилсан юм.