Азийн өсвөр үеийнхний 2 дугаар наадам БНХАУ-ын Наньжин хотноо 2013 оны 8 дугаар сарын 13-24-ны өдрүүдэд хөнгөн атлетик, усанд сэлэлт, хөл бөмбөг, теннис, регби, гольф, туялзуур сэлэм, сагсан бөмбөг, таеквондо, хүндийн өргөлт, бадминтон, ширээний теннис, гандбол, жудо, скуаш, буудлага гэсэн спортын 16 төрлөөр зохион байгуулагдана.
Тус наадамд гандболын охид, хөвгүүдийн өсвөрийн шигшээ багийн ахлагчаар МГХ-ны ЕНБДарга Д.Энэбиш, охидын багийн дасгалжуулагчаар Б.Бадрангуй, А.Наранбат, хөвгүүдийн багийн дасгалжуулагчаар С.Нямдорж, Ч.Энхтөр нар ажиллах юм.
Манай охидын багийн бүрэлдэхүүнд багийн ахлагч ба төвийн тоглогчоор П.Жавзанпагма /”Ирээдүй” цогцолбор сургууль/, пивотоор М.Номин-Эрдэнэ /57-р сургууль/, хаалгачаар Б.Дэлгэржав /52-р сургууль/, зүүн жигүүрирйн тоглогчоор С.Номин /”Ирээдүй” цогцолбор сургууль/, С.Ариунаа /”Ирээдүй” цогцолбор сургууль/ нар, баруун жигүүрийн тоглогчоор Б.Ганчимэг /”Ирээдүй” цогцолбор сургууль /, М.Энхчимэг /57-р сургууль/ нар өрсөлдөнө.
Харин хөвгүүдийн багийн ахлагч ба пивотоор Г.Эрдэнэтулга /”Аварга” дунд сургууль/, төвийн тоглогчоор Б.Буянтогтох /”Шинэ Монгол” ахлах сургууль/, хаалгачаар О.Гялбаажамц /”Ирээдүй” цогцолбор сургууль/, О.Оргил /52-р сургууль/, баруун жигүрийн тоглогчоор М.Баасанбат /52-р сургууль/, И.Амарбаясгалан /”Аварга” дунд сургууль/, Ц.Даваажаргал /Замын-Үүд 1-р сургууль/ нар бол зүүн жигүүрийн тоглогчоор Б.Өлзийбат /15-р сургууль/, Х.Наранцогт /”Аварга” дунд сургууль/, М.Адъяа /52-р сургууль/ нар оролцох ажээ.
Манай хөвгүүдийн баг Саудын араб, Ирак, БНХАУ-ын багуудтай Б хэсэгт тоглохоор сугалаа таарсан бол охидууд БНХАУ, БНСУ, Тайланд, Казакстан, Вьетнамын багуудтай өрсөлдөнө.
Монголын гандболын холбооноос баг тамирчиддаа дэмжлэг үзүүлэн иж бүрэн 2 ээлжийн тоглолтын хувцас олгож, 3 тамирчны зардлыг шийдвэрлэн, Буянт-Ухаа спортын ордон, Мон-Алтиус БТДС, МУБИС-ийн БТС-ийн спорт зааланд тамирчид хуваарийн дагуу бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоог олгосон байна.
Энэхүү наадмаас шалгарсан баг тамирчид ирэх 2014 онд дэлхийн залуучуудын олимпод оролцох эрхтэй болох юм.
МОНГОЛЫН ГАНДБОЛЫН ХОЛБОО
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ