Эдийн засгийн хөгжлийн Сайд Н.Батбаяр Шинэ Зеланд улсын Гадаад хэргийн Сайд Маррей Маккали болон холбогдох төлөөлөгчдийг өнөөдөр буюу 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Төрийн ордны уулзалтын танхимд хүлээн авч уулзаж, Монгол улс болон Шинэ Зеланд улсын цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.
Уулзалтын үеэр өөрсдийн орны эдийн засгийн онцлогийг танилцуулсан бөгөөд Сайд Н.Батбаяр Шинэ Зеланд улсаас туршлага хуримтлуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн бөгөөд Шинэ Зеланд улсын зүгээс өөрсдийн хуурай сүүний үйлдвэр болох “Фонтерра” болон түүнтэй төстэй Киви жимсний үйлдвэрүүдтэй танилцахыг санал болгосон юм.