logo
Эм ханган нийлүүлэх салбарынхан төрд хөдөлмөрөө үнэлүүллээ

Эм ханган нийлүүлэх салбарынхан төрд хөдөлмөрөө үнэлүүллээ

2013/08/21

Эм ханган нийлүүлэх, эм зүйн салбарт амжилттай ажиллаж буй зарим хүмүүсийг төрийн дээд одон, медалиар шагнасныг өнөөдөр Эрүүл мэндийн сайд Н.Удвал гардуулан өглөө.

 

“Мөнхийн тун” ХХК-ийн захирал Ц.Алтанцэцэгийг салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор, тус байгууллагын нягтлан бодогч Ц.Санжаасүрэн болон “Мөнхийн тун” ХХК-ийн Дархан салбарын эм найруулагч Т.Дашзэвэг нарыг “Хөдөлмөрийн хүндэт медаль”- аар тус тус шагнажээ. 

Эрүүл мэндийн сайд Н.Удвал төрийн дээд одон медаль хүртсэн хүмүүст хандаж, “Төр засагт хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан та бүхэнд баяр хүргэж, ажлын амжилтыг хүсэн ерөөе. Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн, чанарын баталгаа хангасан эм, эмнэлэгийн хэрэгслээр хүн ам, эрүүл мэндийн байгууллагуудад үйлчилж байдагт туйлын талархалтай ханддаг гэдгээ илэрхийлье ” хэмээлээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш