Гадаад Харилцааны сайд Л.Болд 8 дугаар сарын 21-нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Монгол, Ойтагийн найрамдал, хамтын ажиллагааны чуулга уулзалтанд оролцлоо.
Энэхүү чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсаас Япон Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Хүрэлбаатар, Япон Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар болон манай улсад айлчилж байгаа Япон улсын Ойта мужийн Захирагч К.Хиросэ, Япон улсын ИТХ-ын дарга Х.Кондо тэргүүтэй 20 гаруй төлөөлөгч оролцов. “Ойта брэнд” хөдөлгөөний туршлагыг Монголд дэлгэрүүлэх, тус мужид суралцаж буй монгол оюутны тоог нэмэгдүүлэх, рашаан усны ундрагыг хамгаалах, газрын гүний эрчим хүчний судалгааг Монголд хийх, аялал жуучлал хөгжүүлэх зэрэг асуудлуудыг ярилцан тохиролцсон нь хоёр талын шууд харилцааг хөгжүүлэх шинэ шатанд гаргасан уулзалт болсон юм.