logo
Нас барсан эр 45 минутын дараа эргэн амилжээ

Нас барсан эр 45 минутын дараа эргэн амилжээ

2013/08/26
АНУ-ын Охио мужийн нэгэн жижиг хотын эмнэлэгт  ер бусын зүйл тохиолджээ. Тус эмнэлэгт эмчлүүлж байсан автын механик Тони Яахли нас барж, улмаар зүрх нь зогсоод 45 минут өнгөрсний дараа дахин амилж, эмч нарыг гайхшралыг төрүүлжээ. Эмч нар одоогоор энэ үзэгдлийн учрыг тайларлаж чадахгүй байгаа гэнэ. 

Тус хэрэг явдал 8 сарын 05-нд болсон бөгөөд өвчтөний зүрх зогсоод 45 минут болсон тул  эмч нар  түүнийг нас барсан гэдэг клиникийн дүгнэлтэд хүрч, ар гэрийнхэнд нь мэдэгдэн, цогцосыг үзүүлэхээр зэхэж байсан байна. Гэтэл нас барсан өвчтөн амилж эхэлснээр барахгүй түүнээс 5 өдрийн дараа бүрэн сэргэжээ. Энэ мөчөөс эхлэн  хойш үхээд амилсан 37 настай,  автын механик Тони Яахли гэгч энэ эр тус хотод үнэхээр алдаршжээ. 

Тэрээр өөрт нь гайхамшигт ид шид тохиосон тухай ярьж байгаа бөгөөд түүнийг дахин амилсны дараа эмч нар түүний зүрхнээс ямар нэгэн өөрчлөлт, гажиг олоогүй гэнэ. Түүний хүү  аавыгаа амь орохоос өмнө түүнтэй "ярилцаж" байжээ. "...Аав, та өнөөдөр үхэх ёсгүй..." гэж тэрээр эцэгтээ хэлээд аавынхаа дэргэд хэдэн минутын турш саатсан байна. Улмаар тэрээр буцаж гэр бүлийнхэндээ гунигт мэдээг дуулгахаар явахаас өмнө аав нь амилж, зүрх нь цохилж эхлэхийг анзаарсан гэжээ. "Бүрэн найдлага тасарсан байсан, гэвч итгэл найдвар буцаад хормын дотор л ирдэг юм байна лээ" хэмээн хүү  өгүүлжээ.

Б.Бат-Эрхэс /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш