АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг (ҮАБА) энгийн ард иргэдийн хувийн шуудан болон мэдээллийг нууцаар танддаг гэсэн хэл амнаас салаагүй байтал Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд чагнах төхөөрөмж суурилуулсан тухай мэдээлэл дахин шуугиан тарилаа. ҮАБА-ийн ажилтан асан Эдуард Сноудений илчилсэн нууц баримтуудаас иш татан Германы хоног тутмын "Де Шпигел" сэтгүүл иш татан энэ талаар мэдээлжээ. Тус баримтанд ҮАБА-ийн мэргэжилтнүүд 2012 онд НҮБ-ын видео хуралдааны системд халдаж, кодлолын системийг нь эвдсэн гэх мэдээлэл байгаа ажээ. Мөн ҮАБА-ийн мэргэжилтнүүд чагнах төхөөрөмж нууцаар суурилуулж, дэлхийн 80 гаруй улсын Элчин сайд, консулын газрыг тагнасан гэжээ.
АНУ дахь Европын Холбооны Элчин сайдын яамдыг ҮАБА тагнасан гэж өнгөрсөн зургадугаар сард зарим хэвлэл мэдээллээр цацагдсан байдаг. Энэхүү мэдээллийн улмаас АНУ болон зарим улс орнуудын харилцаанд зөрчил үүсгээд байгаа билээ.
Б.Бат-Эрхэс