logo
Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

Юнь Ань мужтай аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллана

2013/08/27
БНХАУ-ын Юнь Ань мужийн Куминь хотын Ард түмний гадаадтай найрсгаар харилцах нийгэмлэгийн дэд дарга Чэн Юуньчуан тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод айлчилж байна. Төлөөлөгчдийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч Ц.Энхцэнгэл хүлээн авч уулзлаа. Юнь Ань мужийн төлөөлөгчдийн хувьд Улаанбаатар хотод анх удаагаа айлчилж байгаа юм. Юнь Ань муж нь Хятад улсын баруун өмнөд хэсэгт оршдог бөгөөд 47 сая хүн амтай, мужийн нийслэл Куминь хотод 7 сая хүн амьдардаг байна. Хэдийгээр Юнь Ань муж Улаанбаатар хотоос зайны хувьд хол хэдий ч цаг агаарын хувьд адил төстэй зүйл их. Юнь Ань мужид аялал жуулчлалын нөөц их байдаг. Тиймээс Юнь Ань мужийн зүгээс Улаанбаатар хоттой аялал жуулчлал, үйлдвэрлэл, боловсролын чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа Куминь хотын төлөөлөгчид онцоллоо. Харин Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл хэлсэн үгэндээ “Улаанбаатар хот нь дэлхийн олон улс орны хотуудтай ах дүүгийн найрсаг харилцаатай байдаг. Юнь Ань муж болон тус мужийн Кумин хоттой хамтран ажиллах боломжтой. Аялал жуулчлал, төрийн албан хаагчдыг сургаж, бэлтгэх чиглэлээр солилцоо хийх чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа”-г онцолсон юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш