Нийслэлийн өдрийг зохион байгуулах Ажлын хэсэг байгуулах тухай асудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцуулсан юм.
“Жил бүрийн 10 сарын 29-ний өдрийг Монгол Улсын нийслэлийн өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ жил Монгол Улсын нийслэлийн өдөр, Улаанбаатар хот үүсч байгуулагдсаны 374 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ жилийн онцлог нь өмнөх жилүүдийн баяраас өөр хэлбэрээр буюу нийслэлчүүд жилийн ажлаа тайлагнасан, дүгнэсэн, хэлэлцсэн, цаашид хийх ажлаа тодорхойлсон баяр болгохоор төлөвлөж байна. Тиймээс Монгол Улсын нийслэлийн өдрийг зохион байгуулах ажлын хэсгийг 2 сарын өмнө байгуулж байгаа” гэж нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун онцлон хэллээ. Ажлын хэсгийг 32 хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлийг томилжээ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.