logo
МБСБ-уудад автобус хүлээлгэн өглөө

МБСБ-уудад автобус хүлээлгэн өглөө

2013/08/27

Монголын мянганы сорилтын сангаас олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэгийн нэг нь Мэргэжлийн боловсролын салбарт хэрэгждэг. Өнгөрсөн хугацаанд ММСС-аас Мэргэжлийн боловсрол сургалтын төслөөр тус салбарт нийт хөрөнгө оруулалтынхаа 60-аад хувийг буюу 30 сая ам.долларыг Улаанбаатар хот, 16 аймгийн 28 байгууллагын материаллаг орчинг сайжруулахад зарцуулсан байдаг байна. Мянганы сорилтын сан 5 жилийн хугацаанд Монгол орны өнцөг булан бүрт төсөл хэрэгжүүлж, өнөөдөр хаалтын үйл ажиллагааг хийж буй. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус сангаас Мэргэжлийн боловсролын байгууллагуудын материаллаг орчинг сайжруулах зорилгоор жижиг оврын автобус хүлээлгэн өгсөн юм. Арга хэмжээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ММСС-ын МБСТ-ын захирал Ц.Ундрах, ММСС-ын гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Батбаатар нарын албаны хүмүүс оролцлоо.

  Автобус хүлээлгэн өгөх ажиллагааг нээж хэлсэн үгэндээ Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “ММСС-аас мэргэжлийн боловсролын салбарт оруулсан хөрөнгө оруулалт Хөдөлмөрийн яамны нуруун дээрээс ихээхэн ачааг хөнгөлж байлаа. Өдгөө энэ төсөл хаалтын үйл ажиллагаагаа хийж байгаа нь харамсалтай хэдий ч цаашид манай улсыг дэлхий дахинд сурталчилах бас нэг үүд нээгдэж байгаад итгэлтэй байна. Та бүхэн минь манай улсын талаарх мэдээллийг гадны орны томоохон хөрөнгө оруулагчдад хүргээрэй. Төслийнхөө хаалт болгож манай МБСБ-уудад бага оврын автобус бэлэглэж байгаад талархаж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш