logo

"Нью Иорк таймс" сонины вебсайт халдлагад өртжээ

2013/08/28
Өчигдөр үдээс  хойш  орон нутгийн цагаар 15 цагийн үед "Нью Иорк таймс" сонины nytimes.com вэб сайт хакеруудын халдлагад өртжээ. Түүний уршгаар nytimes.com  сайт зарим бүс нутагт ажиллахгүй байгаа бөгөөд тус сайтын гар утсанд зориулсан хувилбар нь бүр холбогдох боломжгүй болоод байгаа гэнэ.  

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар зарим үед хэрэлэгчид тус вэбсайт руу хандах  үед "Hacked by SEA" гэсэн бичиг гарч байгаа тухай мэдээлж байгаагаас "SEA" буюу Сирийн Электрон Арми энэ хадлагын ард байж болзошгүй гэнэ.  "Syrian Electronic Army" хэмэээн өөрийгөө нэрийдсэн бүлэг хакерууд нь  Сирийн Ерөнхийлөгч Башар Асадын талд ажилладаг гэж үздэг бөгөөд тус бүлэг  өмнө нь АНУ-ын томоохон мэдээллийн сүлжээнүүдэд халдаж байсан ажээ.

Тус бүлэг  урьд нь "Associated Press", "Washington Post" сонинуудын Твиттер хуудсанд  халдаж байжээ.  Мөн "Нью Иорк таймс" сонины вэб сайт ийнхүү нэг сарын дотор ийнхүү 2 дахь удаагаа хаагдаж байгаа  бөгөөд  өмнө нь 08 сарын 14-нд мөн хэдэн цагаар ажиллахгүй болсоныг  тухайн үед  дотоодод  үүссэн техникийн хүндрэл гэж мэдэгдэж  байсан билээ.

Б.Бат-Эрхэс /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш