logo
Владимир Путины

Владимир Путины "дотуур хувцастай" зургийг хураан авчээ

2013/08/30
Оросын цагдаа нар ерөнхийлөгч Владимир Путиныг эмэгтэй хүний дотуур хувцастайгаар дүрсэлсэн уран зургийг Санкт-Петербург хотын галлерейгаас хураан авсан байна. Зураач Константин Алтюниний энэ зурган дээр ерөнхийлөгч Путин ерөнхий сайд Дмитрий Медведевийн үсийг самнаж байгаа  байдaлтай дүрслэгджээ. Сонирхолтой нь цагдаа нар "Хураан авсан зургууд зарим хуулийг зөрчсөн" гэж мэдэгдсэн байна.  Санкт-Петербургийн музейн захирлын хэлснээр зургийг нь хураасны дараа зураач Алтюнин Францад орогнол хүсэхээр эх орноо орхижээ. Галерейгаас нийт 4 зураг хураасан бөгөөд тэдгээрийн 2 нь ижил хүйстнүүдийн эсрэг хуулийг сурталчлах ажилд оройлон оролцсон Оросын консерватив улс төрчдийг элэглэн тохуурхсан утга санааг илэрхийлсэн байна. Харин үлдсэн нэг зурган дээр Оросын Үнэн Алдартны сүмийн хамбыг шивээстэй байдлаар дүрсэлсэн аж. Галерейн эзэн Александр Донской зургийг ямар учраас хурааж байгаа талаар цагдаа нар албан ёсны тайлбар өгөөгүй хэмээн ярьжээ. 

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш