Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны хуучин найз бүсгүй Хьён Сон Волд оноосон цаазын ялыг гүйцэтгэсэн тухай Өмнөд Солонгосын "Chosun Ilbo" сонин мэдээллээ. Өөрсдийнхөө хурьцал үйлдэж буй бичлэгийг хийж түүнийгээ зарсан хэрэгт буруутгагдсан олны танил жүжигчдийн нэгийг дуучин Хьён Сон Вол байсан гэж үзэж байна. Тэднийг садар самууны эсрэг хуулийг зөрчсөн гэж үзсэн учраас 8-р сарын 17-нд баривчилж, улмаар 8-р сарын 20-нд олны өмнө цаазалсан гэнэ. Хьён болон бусад амь үрэгдэгсэд нь "Unhasu" оркестрийн гишүүд байсны зэрэгцээ "Wangjaesan Light" хамтлагийн дуучин, бүжигчид байжээ.
Үүнээс хэдэн өдрийн дараа Ким олны өмнө инээсэн байдалтай гарчээ. Залуу Ким, Хьён нар ойролцоогоор 10 жилийн өмнө буюу хэн хэн нь гэрлэхээсээ өмнө танилцсан бөгөөд эцэг Ким Чен Ирээс болж тэд харилцаагаа таслахад хүрсэн байна. Харин өвгөн удирдагч нас барсны дараа буюу өнгөрсөн оны 7-р сард Ким, хуучин найз бүсгүйтэйгээ эргэн нийлсэн тухай цуурхал дэгдсэн билээ. Учир нь Кимтэй хамт нэгэн нууцлаг эмэгтэй олны өмнө гарах болсон юм. Хьён Сон Волтой адилаар Кимийн эхнэр Ри Сол Жу нь "Unhasu" оркестрын гишүүн байжээ.
"Chosun Ilbo" сонинд нэгэн эх сурвалжийн өгсөн мэдээллийг иш татан мэдээлснээр Хьён Сон Вол болон бусад уран бүтээлчдийг "Unhasu" оркест, "Wangjaesan Light" хамтлагийн бусад гишүүд болон гэр бүлийнхнийх нь нүдэн дээр пулемётоор шүршин хороосон байна. Үүнээс гадна цаазлуулсан хүмүүсийн ар гэрийнхнийг хорих лагерь луу ачсан байж магадгүй гэж үзэж байгаа аж.
Дэлхийн хамгийн залуу удирдагч гэгддэг Ким Чен Уны талаар мэдээлэл маш хомс байдаг. Өдгөө 30 орчим настай тэрээр 2011 оны 12-р сард эцгийгээ зүрхний шигдээсээр өөд болсны дараа Умард Солонгосын төрийн жолоог атгасан нэгэн. Залуу Кимийг 2009 онд Ри Сол Жу –тай гэрлэсэн гэж үздэг агаад тэдний энэ гэрлэлт 2012 он хүртэл нууц хэвээр байжээ. 20 гаруй настай эхнэр нь түүнд 2 хүүхэд төрүүлж өгсөн тухай эх сурвалжууд мэдээлж байна.
РАЛЬДИЙ.А