Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн урилгаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович 2013 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Айлчлалын үеэр Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайд М.В.Мясникович Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их хурлын дарга З.Энхболд нарт бараалхаж Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягтай албан ёсны хэлэлцээ хийнэ.
Мөн айлчлалын үеэр харилцааны эрх зүйн баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий СайдМясникович Михаил Владимировичийн товч намтар
1950 оны 5-р сарын 6-ний өдөр Минск тойргийн “Несвижский” дүүргийн “Новый Снов” тосгонд төрсөн.
- 1967 онд Снов тосгоны дунд сургуулийг онц дүнтэй төгссөн
- 1972 онд Брестийн барилгын инженерийн дээд сургууль
- 1989 онд Минскийн Намын дээд сургуулийг тус тус төгссөн.
Хөдөлмөрийн гараагаа хот төлөвлөлтийн “Минскпроект” институтэд техникийн хэлтсийн инженерээр эхэлсэн.
1972-1973 Зөвлөлтийн армид цэргийн алба хаасан
1973-1983 Минск хотын нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт инженер, ахлах инженер болон удирдах албан тушаалуудад ажиллаж байсан.
1983-1984 Минск хотын Зөвлөлтийн дүүргийн гүйцэтгэх захиргааны дарга
1984-1985 Минск хотын ардын депутатуудын гүйцэтгэх захиргааны орлогч дарга
1985-1986 Беларусийн Коммунист намын Минск хотын намын хорооны нарийн бичгийн дарга
1986-1990 Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь Улсын орон сууц, нийтийн аж ахуйн сайд
1990-1991 Зөвлөлт социалист Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, эдийн засаг, төлөвлөлтийн хорооны дарга
1991-1994 Бүгд Найрамдах Беларусь Улсын Сайд нарын зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга
1994-1995 Бүгд Найрамдах Беларусь Улсын Шадар сайд
1995-2001 Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга
2001 – 2004 Бүгд Найрамдах Беларусь Улсын Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч
2004-2010 Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний шинжлэх ухааны академийн Удирдах зөвлөлийн дарга
2010 оны 10 дугаар сараас Бүгд Найрамдах Беларусь Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байна.
Англи хэлний мэдлэгтэй.
Эхнэр, хоёр хүүхэдтэй.