Шанхай хот дахь химийн бодис хадгалах байгууламжаас шингэн аммиак алдагдсаны уршгаар 15 хүн амиа алдаж, бусад 26 хүн хордсон гэж Хятадын төрийн мэдлийн Синьхуа агентлаг мэдээллээ. Орон нутгийн цагаар бямба гарагийн 11.00 цагт Шанхайн хойд хэсгийн Баошан дүүрэгт орших хөргөх байгууламжаас хорт бодис алдагджээ. Үүний дараа аврах албаныхан хэргийн газар дээр яаралтай ирж ажилласан байна. Ажиглагчдын хэлж байгаагаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд гол анхаарлаа хандуулсан Хятадын орон нутгийн удирдлагууд аюулгүй ажиллагааны хууль зохицуулалтыг заримдаа үл ойшоодог ажээ.
РАЛЬДИЙ.А
/shuum.mn/
РАЛЬДИЙ.А
/shuum.mn/